Хятадын илбэчин амьтдын “эрхийг зөрчив”

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Хятадын илбэчин амьтдын “эрхийг зөрчив”

Хятадын орон
нутгийн телевизээр  сонирхолтой шоу
үзүүлж байгаа илбэчин Фу ан амьтан хамгаалагчдын ширүүн эсэргүүцэлтэй
тулгарчээ. Түүний гарын аясаар үзүүлбэрийг нэгэн зэрэг гүйцэтгэн хөвж байгаа
алтан загаснуудын хөдөлгөөн хүмүүст маш гайхалтай харагдаж байсан ч харин
амьтдын эрхийг хамгаалагч нарт огт таалагдаагүй байна. Хятадын ан амьтан
хамгаалах 53 байгууллага хамтран орон нутгийн телевизэд шаардлага хүргүүлэн
ноён Фу-гийн хийж байгаа шоуг зогсоохыг шаардсан байна. Тэд алтан загаснуудыг
магнитаар хооллосон байж магадгүй гэж хүртэл хардсан гэнэ. Харин үзүүлбэрийг
хийж  байгаа илбэчин үүнд ямар нэг гаж
буруу арга хэрэглэж амьтан зовоогоогүй гэж мэдэгдээд тэгэхдээ бие даан ийм зүйл
хийхээс зайлсхийхийг хүмүүст анхааруулжээ. Саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн Хятадын
сар шинийн баярын үеэр түүний энэ үзүүлбэрийг олон зуун сая хятадууд бахдан
үзсэн байжээ. Гэлээ ч амьтдыг ийм байдлаар ховсдож хүмүүсийн зугааг гаргаж
байгааг ан амьтдын эрхийг хамгаалагч нар эрс эсэргүүцэж байгаа юм.


Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж