Бахрейнийн нийслэлд дөрвөн хүн алагджээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бахрейнийн нийслэлд дөрвөн хүн алагджээ

Бахрейн улсын
нийслэл Манама хотод өчигдөр босогчдыг төв талбайгаас хөөн гаргах үеэр дөрвөн
хүн амь үрэгдэж олон зуун хүн шархдаж гэмтсэн гэж хүчний байгууллага нь мэдээлжээ.
Өнөөдрөөс амь үрэгдэгсдийг оршуулах болон шархадсан иргэдийн хойноос залбирал
хийх ёслолууд болж байгаа юм байна. Манама хотын эмнэлгийн гадна талд олон зуун
хүн цугларч мөр зэрэгцэн явсан хүмүүсийн төлөө эдгэхийг ерөөн залбиран сууцгааж
байна. Энэ үеэр Бахрейний дотоод хэргийн сайд мэдэгдэл хийж хүчний байгууллагын
албан хаагчид аюулгүй байдлыг сахих үүднээс бүхий л арга хэмжээг авах болно
хэмээн анхааруулж байгаа ажээ. Ойрхи Дорнодын орчмын болон арабын ертөнцийн
олон оронд дараалан гарч байгаа үймээн самуун, бослого тэмцэлд  АНУ болон Их Британийн засаглалын зүгээс
анхаарал хандуулж аль болох тогтвортой байдлыг бүс нутагт бий болгох хэрэгтэй
талаар ээлж дараалан мэдэгдэл хийж байгаа аж. Учир нь Ойрхи дорнод болон Булангийн
орнууд зэрэг араб, лалын шашинт улс орнуудтай тогтоосон эдийн засгийн болон
стратегийн харилцаа нь тухайн бүс нутгуудад тогтвортой байдлыг бий болгоход
хүчин чармайлт гаргахыг шаардаж байгаа юм.


Видеог энд дарж үзнэ үү.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж