Селин Дион ихрүүдээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Селин Дион ихрүүдээ танилцууллаа

Нэрт дуучин Селин Дион өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ихэр хүүтэй болсон тухай бид мэдээлж байсан. Хосууд ихрүүдийнхээ хамт өчигдөр Лас-Вегас хотноо ирсэн байна.

Ихрүүдийг Eddy болон Nelson гэдэг ба хөгжмийн продюссер Eddy Marnay болон Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Nelson Mandela-гийн нэрийг бэлгэдэж сонгосон байна.

Дуучны хэвлэлийн төлөөлөгч “Eddy бол хосуудын амьдралд чухал нөлөө үзүүлсэн хүн. Харин Nelson Mandela-тай тэд хоёр жилийн өмнө уулзаж байсан ба хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэгч жинхэнэ удирдагч хэмээн үнэлдэг. Түүнтэй хэдхэн хоромыг хамт өнгөрөөсөн ч түүнээр бахархах сэтгэл төрсөн тухайгаа  дуучин болон түүний нөхөр ярьж байсан. Хосууд хүүхдүүдээ өөрсдийнхөө нэрээр бахархаасай гэж хүсч байгаа. Учир нь нэрийг нь бэлгэдэж өгсөн дээрх хоёр хүнээр тэд өөрсдөө бахархдаг юм” хэмээн ярьжээ.


Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж