Г.Занданшатар сайд Twitter-ээр асуулт авна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар сайд Twitter-ээр асуулт авна

Мэдээллийн хурдтай энэ зэрэгцэн  Twitter –ээр мэдээлэл солилцдог   хэрэглэгчид ихэсчээ. Тухайлбал Барак Обамагийн сонгуулийн ажиллагаа үндсэндээ Twitter дээр явагдсан гэж хэлж болно. Саяхан түлхэгдэн унасан Мубаракийг эсэргүүцэгчид Twitter болон Facebook дээр болзоо тогтоож байжээ.  Манай улсад Ерөнхий сайдаас эхлээд  сайд, УИХ-ын гишүүд бүгд Twitter хөтөлж байна. Тухайлбал Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өөрийн местээ “ашиглан” Twitter-ээрээ олон улсад болж байгаа анхаарал татсан үйл явдал болон Монгол Улстай  холбоотой мэдээллийг шуурхай мэдээлдэг учраас  олон хандалттай болжээ.  Зарим  гишүүд туслахаараа Twitter-ээ хөтлүүлдэг байхад сайд Г.Занданшатар өөрөө хөтөлдөг тул уншигчид    сонирхсон асуултдаа  хариулт авахаас гадна  ямар нэгэн  сэдвээр маргаж болох юм байна.  Тэрбээр Д.Дагвадоржийг  зодог тайлсан тухай таагүй мэдээг  хамгийн түрүүнд мэдээлж байсан бол, бараг хэн ч мэдээгүй байхад “Мубарак таван  минутийн өмнө огцорсныг Кайрт суугаа Элчин сайд Баярхүү сая утсаар мэдэгдлээ. Элчин сайдын яамны гэр бүлийнхнийг буцаахаар ярив”  хэмээн хамгийн сүүлд шуурхай мэдээлжээ. Мөн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлтэй маргаж, Мөнгөнтуулын хожлын мэдээг шуурхай дамжуулсан гээд бусад Twitter-чдээ хурдаараа тэргүүлж яваа гэнэ.

У.Хаш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж