Арвайхээр хотын бүтээн байгуулалттай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Арвайхээр хотын бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр хотын Хүүхэд, залуучуудын ногоон байгууламжтай танилцлаа. Өнгөрсөн онд өрнүүлсэн “Бүх нийтээр мод тарих аян”-ы хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж байгуулжээ. Хүрээлэнд  есөн төрлийн 24 мянган мод, 5400 метр квадрат талбайд зүлэг, 200 метр квадрат талбайд цэцгийн мандал байгуулжээ. Аймгийн хэмжээнд байгууллага, аж ахуй нэгж болон нийт сумд 153 мянган мод тарьж, арван сум жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна. Энэхүү амралтын хүрээлэнг цаашид өргөжүүлж, хөлбөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэргийг  энэ ондоо багтаан нэмж хийхээр төлөвлөсөн талаар аймгийнхан Ерөнхийлөгчид танилцуулав. Түүнчлэн Арвайхээр хотод Спортын төв ордон, Гэрлэх ёслолын ордон, хувийн орон сууц зэрэг шинэ барилга байгууламж барьж, ашиглалтад оруулсон тухай аймгийн удирдлагууд онцолж байлаа. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж