Арвайхээрийн бүтээн байгуулалттай танилцав

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Арвайхээрийн бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Арвайхээр хотын Хүүхэд залуучуудын ногоон байгууламжтай танилцлаа. Өнгөрсөн онд бүх нийтээр мод тарих аяны хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж тарьж эхэлжээ. Хүрээлэнд  есөн төрлийн хорин дөрвөн мянган мод, 5400 метр квадрат зүлэг, хоёр зуун метр квадрат цэцгийн мандал байгуулжээ. Аймгийн хэмжээнд байгууллага аж ахуй нэгж болон нийт сумд  зуун тавин гурван мянган мод тарьж, арван сум жижиг цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна. Энэхүү амралтын хүрээлэнг цаашид өргөжүүлж хөл бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэргийг  энэ ондоо багтааж нэмж хийхээр төлөвлөжээ. Бүтээн байгуулалт хийгдэж дууссаны дараа ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх аж. Түүнчлэн Арвайхээр хотод Спортын төв ордон, гэрлэх ёслолын ордон, хувийн орон сууцууд баригдаж, ашиглалтад орсон тухай аймгийн удирдлагууд хэлж байсан юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж