Зүүн зүгийн нутгаар бага зэргийн цастай

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Зүүн зүгийн нутгаар бага зэргийн цастай

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурах аж. Энэ үеэр салхи 12-14 м/с хүрч ширүүснэ. 19, 20-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно.

Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуургатай. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31, өдөртөө 12-17, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25, өдөртөө 6-11, Говийн бүс нутаг болон Цэцэрлэг, Арвайхээр орчмоор шөнөдөө 8-13, өдөртөө 3-8, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж