Эрдэмтэд баавгай ичих процессыг нээв

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Эрдэмтэд баавгай ичих процессыг нээв

Баавгайн удаан хугацааны туршид унтан ичих процессын механизмыг нээн судлах нь анагаах ухааны болон сансар судлалын удаан хугацааны туршилтын явцад хүмүүст тус нэмэр болж болох юм. Өмнө нь ямар ч эрдэмтэн амьтан судлаач баавгайн ичихийг судалж байгаагүйгээс гадна баавгайн хэвтэрт очиж биеийн температурыг хэмжих зоригтон байсангүй.

Харин эрдэмтэд Америкийн Аляскийн таван хар баавгайн ичих процесст тусгай зориулалтын хэвтэр ашиглан судалгаа хийж, тарвага болон жижиг биет бусад амьтад шиг ичдэггүй болохыг нээжээ. Баавгайн биеийн температур багахан хэмжээгээр буурсан хэдий ч бодисын солилцоо дөрөвний гурван хувиар багассан ажээ.

Баавгайн биеийн температур 30 хэм байх бөгөөд хүчилтөрөгчийн хэрэглээ, нүүрсхүчлийн хий ялгаруулалт болон дулаан солилцоо 25 хүртэл хувиар багасдаг байна. Видео ажиглалтын тусламжтайгаар баавгай эвхрэн унтах нь биеийн дулаан болон усны алдагдлыг багасгадгийг нээжээ. Түүнчлэн минутад нэгээс хоёрхон удаа амьсгалдаг бөгөөд зүрхний цохилт ердийн үед 55 байдгаас 9 хүртэл буурдаг аж.
Эрдэмтэд хүний биеийн температурыг анагаах ухааны зорилгоор буулгаж болох аргыг нээхээр ажиллаж байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж