Сөнөөгч онгоцны долоон настай эзэн

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Сөнөөгч онгоцны долоон настай эзэн

Английн долоон настай жаал интернэт худалдааны eBay сайтаас XW269 загварын сөнөөгч онгоц худалдан авчээ. Тус онгоцны үнэ 113 мянган доллар байсан бөгөөд үнэ хаялцах зорилгоор "buy it now" гэсэн товч дээр андууран дарж орхисон нь түүнийг ийнхүү сөнөөгч онгоцны түр зуурын эзэн болгосон байна. "Түр зуурын" эзэн гэдгийн учир юунд вэ гэвэл жаал хүүгийн эцэг ийм их мөнгөөр худалдаж авах чадваргүй бөгөөд наймааг цуцлахыг еВау-ээс хүсжээ. Хариуд нь eBay түүнийг шүүхэд өгсөн аж. Шүүхээс түүнд 200 цагийн олон нийтийн ажил хийх шийтгэл оноожээ.

KT.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж