56 айлын орон сууц ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

56 айлын орон сууц ашиглалтад орлоо

Орон сууцны санхүүжилтийн корпорацийн захиалгаар “40 000 орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хороо буюу Нисэхэд баригдсан  орон сууцны барилгууд өнгөрсөн долоо хоногоос ашиглалтад орлоо.  Тухайлбал, Нисэхэд баригдсан 56 айлын нэгдүгээр давхартаа үйлчилгээний зориулалтын талбай бүхий орон сууцны барилга, мөн дүүргийн нэгдүгээр хороонд Орон сууцны санхүүжилтийн корпораци, Төрийн албаны зөвлөлийн захиалгаар баригдсан 36 айлын орон сууцнууд ашиглалтанд ороод байгаа юм байна. Дээрх орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгч байгууллагаар “Эрэлт импекс” ХХК, “ Хасу мандал трейд” ХХК ажилласан байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж