“Алтан бийр” үзэсгэлэнг нээнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Алтан бийр” үзэсгэлэнг нээнэ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 16.00 цагт “Алтан бийр 5” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Жил бүр уламжлал болон зохиогддог энэхүү үзэсгэлэнд МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит 35 хүртэлх насны уран бүтээлчид оролцдог юм. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь “Art of tomorrow”  уриан дор явагдаж шинэ залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг олон нийтэд толилуулах юм. Мөн үзэсгэлэнгийн нээлт дээр  шилдэг бүтээлийг шалгаруулан цом, мөнгөн шагналыг гардуулах юм байна.

Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд маргааш  12.00 цагт арт галерейд  “Art network workshop” нэртэй 2011 онд зохиогдох арга хэмжээ, гадны галерей, уралдаануудад хэрхэн хамрагдах болон өөрийн уран бүтээлийн блог үүсгэж хөтлөх зэрэг асуудалд зөвлөгөө өгөн 13.00 цагт “Таталбар зургийн уралдаан”  зарлан эхний гурван байрыг шалгаруулах ажээ. Эл үзэсгэлэн долоо хоногийн үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж