Аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдана

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Аймгийн Иргэдийн төлөөлөгчид хуралдана

Өнөөдөр Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн өдөр тохиож байна. Анх 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр тухайн үеийн Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид хуралдаж тус хуралдаанаар Өвөрхангай аймгийг байгуулах шийдвэрийг гаргаж байжээ.

Аймгийн 80 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр болох аж.

Өвөрхангай аймаг нь улс, дэлхийн хэмжээнд алдар нэрээ дуурсгасан далай аварга Г.Өсөхбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж зэрэг бөхчүүдээрээ улсдаа алдартай аймаг юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж