Сумо бөхийн дэвжээнээс УИХ-ын гишүүн болсон Кёкшюүзан Д.Батбаярыг бизнес сэтгэлгээ нь их хөгжсөн хүн гэдэг. Хэвлэл мэдээллийг салбарт эхнэрийнхээ нэр дээр “Эх орон” телевизийг байгуулж, “Кёкшюү гурпп” нь ч ид цэцэглэн хөгжиж байгаа аж. Энэ хэрээр тэр эрх мэдэлтэй болж, ойр тойрны найз нөхөд, ах дүүсээ томоохон албан тушаалд томилох болсон гэнэ. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноос хойш дорвитой зүйл хийгээгүй ч ах дүүсийнхээ ажил амьдралыг өөд нь татаж яваа гэнэ. УИХ-ын гишүүн Д.Батбаяр “Кёкшюүзан хөгжил сан”-гийн захирал Батзоригыг БЗД-ийн Засаг дарга болгож, харин аж ахуйн албаны дарга байсан н. Лхагвааг Нийслэлийн тохижилт үйлчилгээний газарт томоохон албан тушаалд томилж, дүү Д.Батсайханыг Засгийн газрын Тохируулагч агентлагийн харъяа хэрэглэгчдийн төлөө газрын даргаар томилоод байгаа тухай SECRET.MN сайтад мэдээлжээ.