“Рио тинто” нөлөөгөө ихэсгэж байна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

“Рио тинто” нөлөөгөө ихэсгэж байна

“Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фрийдланд “Рио Тинто”-гийн Зэсийн бүлгийн захирал Эндрю Хардинг, Зэсийн бүлгийн Санхүүгийг албаны дарга Кэй Пристли нарыг “Айвенхоу майнз”-ын Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн гишүүдээр томилогдож буйг мэдэгджээ. “Рио Тинто”, “Айвенхоу майнз” Монгол Улсын Оюутолгой ордод хамтран хөрөнгө оруулж байгаа. Оюутолгойн олборлолтын ерөнхий удирдлагыг Рио тинто группт шилжүүлж буйгаа өнгөрсөн жид зарласан. Тиймээс “Рио”-гийнхнийг ийнхүү компанийнхаа удирдлагад түлхүү оруулж ирж байна гэж тайлбарлаж болохоор байгаа юм. “Рио тинто”  одоогоор “Айвенхоу майнз” компанийн 42 хувийг эзэмшиж буй, цаашид ч энэ хувь хэмжээгээ нэмэгдүүлнэ гэж зарлаад байгаа юм.   “Айвенхоу майнз”-ийн ТУЗ 14 хүний бүрэлдэхүүнтэй. Ноён Хартинг, хатагтай Пристли нар ТУЗ-д нэмэгдсэнээр “Рио тинто”-гийн гишүүдийн төлөөлөл зургааа болж байгаа юм. Мөн цаашид “Айвенхоу майнз”-ийн удирдлагад “Рио тинто”-гийн төлөөлөл нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнгөрсөн 2006 оны аравдугаар сард байгуулсан “Рио Тинто” болон “Айвенхоу майнз”-ийн хоорондын Хувьцаа худалдан авах гэрээний байгуулснаар “Рио” “Айвенхоу”-ийн ТУЗ-д өөрийн эзэмшиж буй хувьцаанд дүйцэхүйц тооны гишүүдийг томилох эрхтэй болсон юм.

“Айвенхоу майнз” компанийн ТУЗ-д сонгогдон орж буй ноён Хардинг Монголын Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн. Хардинг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болох бүрд Монголд ирдэг хөрөнгө оруулалтын гэрээ ид яригдаж манай УИХ-ын гишүүд хэвлэлийнхэн “Рио”-гийн уурхайнуудтай танилцаж байх үед АНУ-ын Юта муж дахь Кеникотт Юта компанийн захирлаар ажиллаж байхдаа монголчуудыг урьж хүлээж авч байсан монголчуудын танил нэгэн. Ноён Хардинг 2009 оны аравдугаар сард “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн Ерөнхийлөгчөөр томилогдох хүртлээ АНУ-ын Юта мужийн Кеннекот дахь Зэсийн уурхайн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирлаар ажиллаж байсан, уул уурхайн салбарын туршлагатай удирдагч.

Хатагтай Пристли нь “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн Санхүүгийн захирал бөгөөд “Стоун Энержи” корпорацийн захирал. Тэрбээр 2006 онд “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн Өмнө нь тэрээр Артур Андерсен олон улсын зөвлөх үйлчилгээний фирмд 25 жил ажилласан бөгөөд олон улсын эрчим хүч болон уул уурхайн салбарын компаниудад татварын зөвлөгөөний үйлчилгээнүүдийг үзүүлдэг байсан аж.

Тэдний өмнө “Айвенхоу майнз”-ийн ТУЗ-д Келд Тигсен, Жон Маккен нар ажиллаж байсан. Жон Маккен Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар Монголд ажиллаж байсан, монголчуудын бас нэгэн танил.

Ноён Маккен “Айвенхоу майнз” компанийн гурван гол охин компани болох “Саусгоби Ресурс”, “Айвенхоу Австрали”, алт алмасны “Голд” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах юм.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж