Дартсын II сарын лигийн тэмцээн 26-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Дартсын II сарын лигийн тэмцээн 26-нд эхэлнэ

Монголын дартсын холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг дартсын хоёрдугаар сарын лигийн тэмцээн энэ сарын 26-нд болох гэж байна. Тэмцээний сонгон шалгаруулалт маргааш 10.00 цагаас “Smile lounge”-д эхлэх бөгөөд 40 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон 24 тамирчин лигийн тэмцээнд өрсөлдөх эрхээ авах юм.

Дартсын лигийн тэмцээн арваннэгдүгээр сарыг дуустал сар бүр үргэлжилж, 2011 оны аваргууд тодрох бөгөөд амжилттай оролцсон тамирчид олон улсын чанартай уралдаан, тэмцээнд эх орноо төлөөлөх боломжтой болох юм.

Дартсын лигийн тэмцээний хуваарь:

Нэгдүгээр сар:            1-р сарын 29-нд
Хоёрдугаар сар:           2-р сарын 26-нд
Гуравдугаар сар:         3-р сарын 26-нд
Дөрөвдүгээр сар:        4-р сарын 30-нд
Тавдугаар сар:            5-р сарын 28-нд
Зургадугаар сар:         6-р сарын 25-нд
Долдугаар сар:            7-р сарын 30-нд
Наймдугаар сар:          8-р сарын 27-нд
Есдүгээр сар:              9-р сарын 24-нд
Аравдугаар сар:          10-р сарын 29-нд
Арваннэгдүгээр сар:    11-р сарын 26-нд

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж