АН, МАН-ынхан хэлэлцүүлэгт ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

АН, МАН-ынхан хэлэлцүүлэгт ирсэнгүй

“Усл төрийн намуудын задрал, нэгдэл” сэдэвт хэлэлцүүлэг
“Пума империал” зочид буудалд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн Ерөнхийлөгч асан
Н.Энхбаяр нээж, ҮШН-ын дарга асан М.Энхсайхан “Ардчилал, улс төрийн намын
мухардал ба тусгаар тогтнол” сэдвээр илтгэл тавиад байна. Мөн “Чингис хааны
академи”-ийн тэргүүн Ч.Давааням “Их хаадын үзэл ба улс төр” сэдвээр, улстөр
судлаач н.Молор-Эрдэнэ “Шилжилтийн үеийн улс төрийн намууд” сэдвээр илтгэл
тавилаа.

Уг хэлэлцүүлэгт оролцуулахаар 10 гаруй намын удирдлагад
урилга илгээсэн боловч одоогоор МУНН, МАХН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам,
ҮШН, ИЗН-уудаас төлөөлөл оролцож байна. Харин Ардчилсан нам, МАН болон БНН-аас хараахан
төлөөлөл ирээгүй байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж