ШШГЕГ-аас спортын найман төрлөөр тэмцээн зохионо

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

ШШГЕГ-аас спортын найман төрлөөр тэмцээн зохионо

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90 жилийн ой энэ жил тохиож буйтай холбогдуулан тус байгууллагын харьяа хорих анги, алба, салбар нэгжүүдийнхээ албан хаагчдын дунд биеийн тамир, спортыг таниулах, сурталчлах, бие бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл мэндийг бэхжүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор спортын найман төрлийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Үндэсний бөх, шатар, сагсан бөмбөг, бокс, жүдо бөх, буудлага болон ширээний теннис гэсэн спортын найман төрлийн тэмцээн өнөөдөр ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны зааланд үндэсний бөхийн барилдаанаар эхлэх юм. Улсын заан Д.Мягмарын нэрэмжит тус барилдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа улс, аймгийн цолтой бөхчүүд зодоглох ажээ. Мөн өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбоотой хамтран нийтийн монгол бөхийн тэмцээнийг зохион байгуулах юм байна.

Харин маргааш спорт буудлагын төвд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын харьяа хорих анги, алба, салбар нэгжүүдийн албан хаагчдын дунд буудлагын тэмцээн болох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж