G 20-ийн уулзалт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

G 20-ийн уулзалт эхэлнэ

Дэлхийн томоохон банк санхүүгийн байгууллагын тэргүүн нар болон G 20-д багтдаг улс орнуудын сангийн сайд нар өнөөдөр Францын нийслэл Парис хотноо ээлжит уулзалтаа хийх гэж байна. Энэхүү уулзалтын үеэр хэлэлцэх гол асуудлын нэг нь дэлхийн хэмжээнд улам бүр өссөөр байгаа хүнсний болон шатахууны үнийн өсөлтийг сааруулах асуудал болж байгаа ажээ. Дэлхийн банк зэрэг олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудаас гаргасан мэдэгдэлд дэлхий даяараа нүүрлээд байгаа хүнсий бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж 44 сая хүн ядууралд ороход бэлэн байна гэж мэдэгдээд байгаа юм. Хүнсний үнийн өсөлтийг дэлхийн санхүүгийн шинжээчид тайлбарлахдаа хүнсний бүтээгдлэхүүний зохиомол хомсдол үүсгэн хууль бусаар дамлах замаар үнийг хөөрөгдөх явдал газар авч байгаатай холбоотой гэж байна. Энэ байдал цаашид улам даамжирвал эдийн засгийн тэнцвэргүй байдлыг улам ч гааруулна гэж ОУВС үзэж байгаагаа саяхан мэдэгдсэн байна. Одоогоор тус уулзалтыг даргалж байгаа Францын ерөнхийлөгч Николя Саркози олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үнэ хөөргөдөн ашиг ологч тогтолцоо нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтыг хянаж зохицуулдаг болж улмаар өөрийн ноёрхлыг тогтоох болсонд эгдүүцэн буруутгаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Ойрхи дорнодод сүүлийн үед болж байгаа олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглааны бас нэгэн шалтгаан нь ч хүнсний үнийн өсөлт болсон гэж үзэж байгаа гэнэ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж