Бүх оддын тоглолт “Боловсрол” телевизээр

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Бүх оддын тоглолт “Боловсрол” телевизээр

Монголын үндэсний "Боловсрол суваг" телевиз Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар Монголд анх удаа NBA-ийн тоглолтыг албан ёсоор дамжуулж байгаа билээ.

Мэдээж, жил бүрийн хоёрдугаар сард сагсан бөмбөгчдийн баяр бүх оддын тоглолт болдог уламжлалтай. Энэ жилийн бүх оддын тоглолт Холливудын оддын хот болох Лос Анжелосын алдарт"Стэплес центр"-т болно. Энэхүү гайхалтай тоглолтыг "Боловсрол суваг" телевиз албан ёсны онцгой эрхийн дагуу Монгол орон даяар  шууд дамжуулан хүргэхэд бэлэн болоод байна.

60 дахь удаагийн бүх оддын тоглолтод Коби Брайнт, Лэброн Жеймс, Двейн Уэйд, Кармело Антони, Деррик Рөүс нарын шилдгүүд уламжлал ёсоор оролцохоос гадна Блейк Гриффин, Кевин Лав зэрэг шинэ цаг үеийн залуус нэмэгдэж байна. Нэг ёсондоо дэлхийн сагсан бөмбөгийн бүх одод нэг дор чуулж, сагсан бөмбөгийн баяраа тэмдэглэх болно. Сагсан бөмбөгийн хамгийн гайхалтай тоглолтыг та зөвхөн" Боловсрол суваг" телевизээр хүлээн авч үзээрэй.

Бүх оддын тоглолтын хуваарь:

Баасан гариг: /02.18/

  • Оддын тоглолт болон залуу тоглогчдын тоглолт. /NBA All-Star Celebrity Game, NBA All-Star Weekend Rookie Challenge/

Бямба гариг: /02.19/

  • Шидэлтийн одод, Ур Чадварын өрсөлдөөн, Холын зайн шидэлтийн тэмцээн, Цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн. /NBA All-Star Weekend Shooting Stars Competition, NBA All-Star Weekend Skills Challenge, NBA All-Star Weekend Slam Dunk Contest/

Ням  гариг: /02.20/

  • 60 дахь удаагийн бүх оддын тоглолт /NBA All-Star Game/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж