Тайрек Эванс Rookie challenge-д орохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Тайрек Эванс Rookie challenge-д орохгүй

Өнгөрсөн жилийн шилдэг шинэ залуу тоглогч, “Сакраменто Кингс”-ийн Тайрек Эванс Бүх оддын тоглолтод оролцохгүй болжээ. Тэрбээр энэ улиралд хөлөндөө авсан гэмтлийнхээ улмаас тийм ч хангалттай тоглолт гаргаж чадахгүй байгаа юм. Сүүлийн хоёр тоглолтыг өнжөөд байгаа Эвансын хувьд баруун хөлийхөө тавхайг гэмтээгээд байгаа билээ. Өнгөрсөн жилийн Рүүки Чэллэнжид оролцож, 26 оноо авч, Үнэ цэнэтэй тоглогчийн шагналийг хүртэж байсан Эванс, Бүх оддын тоглолтод оролцож чадахгүй болсон болохоор түүний орны хүнийг холбооны ажилтан Геофф Петри сонгосон бөгөөд түүний сонголт “Оклахома Сити Тандер”-ын сэлгээний холбогч Жеймс Харден байсан юм. Бүх оддын тоглолтод оролцохгүй ч Тайрек Эванс Лос-Анжелос хотыг зорих бөгөөд ирэх даваа гаригт тус хотын эмнэлэгт шинжилгээ өгч, онош тодорсны дараа хэрхэхээ шийдэх гэнэ. 
       
                                                                                                            Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж