Попович өөрийн тоглогчоо сонголоо

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Попович өөрийн тоглогчоо сонголоо

Лос-Анжелест болох Бүх оддын тоглолтод Өрнөд бүсийнхэн төвийн тоглогчоороо хэнийг гараанд гаргахаа сонгох шаардлагатай байсан. Харин энэхүү сонголтыг дасгалжуулагчаар сонгогдсон Грегг Попович хийх эрхтэй. “Сан Антонио Спөрс” багийн дасгалжуулагч тэрбээр Яао Мингийн оронд Тим Данканг гараанд гаргахаар болжээ. Дабл-даблын машин Кевин Лав, талбайн эзэн багийн од тоглогч Блейк Гриффин нарыг тэрбээр сэлгээнд нь хэвээр үлдээлээ. “Тэр гарааны тоглогч. Үүнд ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж бодож байна” хэмээн “Чикаго Буллз”-тэй хийх тоглолтын өмнө Попович хэлжээ. Гриффин, Лав, Дирк Новицки нар статистик үзүүлэлтээр бүгд Тим Данканаас илүү байгаа. Данкан энэ улиралд ердөө 13,4 оноо, 9,2 самбараас бөмбөг авалтхийж байгаа нь түүний карьерын хамгийн муу үзүүлэлт нь болж байна. Гэхдээ баг нь 46-9 гэсэн амжилттай явж байгаа нь NBA-ын хамгийн топ амжилт болж байна.

“Хьюстон”-ы төвийн тоглогч Яао Мингийг хөгжөөн дэмжигчид сонгосон ч тэрбээр гэмтэлтэй байгаа юм. Энэ нь Данканы 12 дахь гараа болж байгаа бол нийтдээ 13 дахь удаагаа бүх оддын тоглолтонд оролцож байна. Тэрбээр 2000 онд Шакил О’Нилийн хамтаар үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байснаас гадна, одоо тоглож байгаа тоглогчдоос 10-аас дээш удаа бүх оддын тоглолтод оролцсон таван тоглогчийн нэг. Сан Антионогоос мөн Ману Жинобили Лос-Анжелесийг зорино. Грегг Поповичийн Бүх оддын үеэр гаргах хамгийн том шийдвэр нь Данканыг гараанд гаргасан явдал байж болох юм. Өөрийнх нь хэлснээр бол тоглолтын үеэр тэрбээр өрнөд бүсийн од тоглогчдыг дасгалжуулахгүй, өөрсдийнхөөр нь тоглуулах бодолтой байгаа гэнэ.  


Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж