
хутагт Данзанравжаагийн гайхамшигт бүтээл “Үлэмжийн
чанар” дууг мэдэхгүй хүн ховор биз ээ. Эл дууны түүхэн бодит
байдалд тулгуурлан зохиолч А.Шартолгой “Үлэмжийн
чанар” дуулалт жүжгийг бичин анх 2008 онд Үндэсний дуу бүжгийн
эрдмийн чуулгынхан тайзнаа амилуулж байсан юм. Тэгвэл тус чуулгынхан маргааш
энэхүү дуулалт жүжгийг гурав дахь удаагаа тайзнаа дахин тавих гэж байна. Тус
жүжгийг анх тавихдаа сонирхолтой болгох үүднээс Драмын театрын жүжигчдийг урин
тоглуулж байсан бол энэ удаад Үндэсний чуулгынхан бүх дүрийг
өөрсдөө бүтээж байгаа аж. Данзанравжаад чуулгын гоцлол дуучин Б.Батмэнд,
хутагтын хайртай бүсгүй Цогтзулд гавьяат жүжигчин С.Эрдэнцэцэг, номын шавь
Дадишуарад Н.Амгалан, ээжийн дүрд гавьяат жүжигчин Л.Чулуунцэцэг нар тоглож
байна. Дашрамд сонирхуулахад энэхүү дуулалт жүжиг Дархан хотод болох тус
чуулгын өдрүүдийн хөтөлбөрт багтсан байна.
А.Зул