Якутын тайзнаа Итали, Монгол, Якутийн одод дуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Якутын тайзнаа Итали, Монгол, Якутийн одод дуулна

Фото: Виктор Яковлев

Хоёрдугаар сарын 20-ны өдөр Якутын Дуурь, бүжгийн театрт Жакомо Пуччинийн «Мадам Барттерфляй буюу Чио-Чио-Сан» дуурийн жүжиг тоглогдож, Монголын театрын гоцлол дуучин Эрдэнэтуяа, Италийн маэстро Роберто Сальвалайо нар дуулна гэж Саха-Якутын  ЯСИА агентлаг мэдээлжээ. Энэ жүжгийн эрэмгий япон бүсгүйн дүрийн дууг Азийн шилдэг сопрано Эрдэнэтуяа дуулж, Роберто Сальвалайо дуурийн удирдаачаар ажиллана.

Өөрийн эх орон ба гадаадад алдартай Монголын од Эрдэнэтуяа тоглолтын нээлтийн талаар энэ сарын 15-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлээд анх удаагаа Якутад тоглож байна гэжээ. Якутын дуучидтай хамтрахад таатай байна гэж тэр онцлон хэлэв.

Мөн энэ сарын 24-нд зочид Якутын гавьяат жүжигчин Николай Поповын анхны гоцлол тоглолтод оролцох гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж