Өнөөдөр “Сүлд”, “Харцага” багууд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Сүлд”, “Харцага” багууд тоглоно

Монголын сагсан бөмбөгийн холбооны Nissan премьер лигийн нэгдүгээр тойргийн ээлжит тоглолтууд өнөөдөр үргэлжлэн явагдана. Хуваарь ёсоор өнөөдөр гурван тоглолт болох бөгөөд Спортын төв ордны А зааланд 17.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн эхний тоглолт ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны “Офицерууд” болон “Энержи Ресурс” компанийн “Харцага” багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт “Ав-Атар” болон МУИС-ийн “Баянзүрх Буллз” багийн хооронд өрнөнө. Харин сүүлийн тоглолт ШУТИС-ийн “Акулууд” болон ХҮДС-ийн “Ирвэс” багийн хооронд болох юм.
                                                                                                               С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж