Анх удаа шууданг нисэх онгоцоор хүргэжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Анх удаа шууданг нисэх онгоцоор хүргэжээ

Аллахабадын нисэхийн шуудангийн тамга

1911 он: Дэлхийд анх удаа 1911 оны энэ өдөр Энэтхэгийн Аллахабад хотоос Наини (Naini) хотод 13 км-ийн зайд нисэх онгоцоор 6,5 мянган захидал, 250 тусгай ил захидлыг Анри Пике гэдэг нисгэгч хүргэн авчирчээ. Захидлуудад «First aerial post. U. P. Exhibition. Allahabad. 1911» («Анхны агаарын шуудан. Үндэсний нэгдсэн үзэсгэлэн. Аллахабад. 1911») гэсэн тусгай бичигтай тамга дарсан байв. Хувийн захидлуудад улаан будгаар, албан захидлуудад хар будгаар тамгыг дарсан байжээ. Уг тамгыг Энэтхэгийн Засгийн газрын захиалгаар Алигара хотын шуудангийн алба хийлгээд нислэг дууссаны дараа тамгыг устгасан байлаа. Тамгын зургийг уг нислэгийг санаачлагч  Уолтер Уиндхэм зуржээ. Тэрээр авто машины компанитай байгаад 1908 онд нисэхийн клубыг санаачилсан юм. Нисэхийн анхны шуудангаас олсон мөнгийг «Оксфорд ба Кембриж» гэдэг зочид буудалд оюутнуудын байрны зардал болгон шилжүүлсэн байжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж