
1895 он: Өөрийн амьдралынхаа ихэнх хугацааг Поль Гоген ядуурал, сэтгэлийн үймрээн ба өвчнөөр өнгөрөөжээ. Түүний зураг огт үнэлэгдэхгүй байснаас тэр гэр бүлээ орхин тэнэн амьдарч явжээ. Парист 1891 онд зургийнхаа наймааг зохион байгуулаад олсон мөнгөөрөө Таитийн аралд ирэн амьдрав. Тэнд түүний уран бүтээлийн оргил үе байсан ба тэрээр 47 зураг зурсан байлаа. Шинэ зургуудаа тэрээр Друо гэх дуудлага худалдааны ордонд 1895 онд заруулах гээд бүтэлгүйтсэн байна. Дөнгөж есөн зураг л зарагдаж мөнгө нь дуудлага худалдааныхаа зардалд төлөгджээ. Найз нөхдийнхөө цуглуулсан мөнгөөр тэр Полонезид буцан очив. Мөн түүнд 1000 франкийн торгууль ба шоронд хоригдох аюул занал ирсэн байсан юм. Зүрхний өвчнөөр нас барсан нь түүнийг шоронгоос “аварчээ”. Гогеныг нас барсны дараа түүний бүтээлийг суут бүтээл гэж хүлээн зөвшөөрсөн билээ.