Хуучирсан мэдээ: 2011.02.18-нд нийтлэгдсэн

Тэмдэглэл өдөр 2011.02.18

Гамбийн тусгаар тогтнолын өдөр

Их Британи тухайн үедээ Гамби мөрний эргийн дагуух үржил шимтэй, Францын колони байсан нутгийн эзлэн авсан байв. Тэнд 1965 онд колончлолоос салсны дараа Сенегал ба Гамби гэсэн хоёр орон үүсчээ.
 
Гамби мөрний эрэг дэх эртний булшны чулуун тойрог

Гамби нь Сенегалтай 740 км хуурай замаар хиллэдэг бөгөөд далайн хил нь дөнгөж 80 км. Африкийн энэ орон хамгийн их хүн амын нягтралтай бөгөөд тэр үзүүлэлт нь 134 хүн/км болдог. Тус орны ерөнхийлөгч цэргийн эргэлтээр засгийн эрх аваад 2001 онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулан сөрөг хүчний лидерт ялагдаж байв. Тэр сонгуулийн өмнөхөн багтраа ба ДОХ-ыг эмчилдэг гэх өвс, ногооны хандыг зохион “бурхан болохоо шахсан” байлаа.

Балбын хаан Трибхуван Бир Бикрам Шах Дэв

Трибхуванаас өмнө ба түүнийг залуу байхад үе залгамжилсан ерөнхий
сайдуудын рана отог хааны нэрийн өмнөөс  тус орныг захирч байжээ. Хаан
үүнийг өөрчлөх гээд бүтэлгүйтэн Энэтхэгт зугтан гарсан байлаа. Рана шинэ
хаанаас түүний залгамжлагчыг зарлахад ирээдүйн Гьянендра нэрээр
хаанчилсан тэрээр дөнгөж хоёр настай байжээ. Гэвч түүнийг дэлхийн улс
орнууд зөвшөөрөөгүй юм. Энэтхэгийн Засгийн газар Трибхуваныг буцаж
ирэхэд нь тусалсан бөгөөд тэрээр 1951 онд үе залгамжилсан ерөнхий
сайдуудын эрхийг цуцалсан хууль гаргажээ. Уг хууль нь Балбадаа л Японы
Мэйзийн хувьсгалтай зүйрлэх үйл явдал болсон юм.

Ш.Мягмар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж