
Kate Moss “Би охиндоо төдийлэн сайн анхаарал тавьж чаддаггүй. Магадгүй би муу ээж байх. Гэхдээ энэ цаг хугацаанд бид гурав үнэхээр аз жаргалтай байна. Би өнөөг хүртэл карьертаа хамаг анхаарлаа хандуулж, тун завгүй ажиллаж ирсэн. Гэтэл аз жаргалыг амжилт карьераас биш гэр бүлээс хамгийн их мэдэрдэг юм байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр алдарт Vogue сэтгүүлийн зураг авалтад орох гэж байгаа ба гэрэл зурагчнаар нь Mario Testino ажиллах аж.
Н.Наран