Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“The Lemons” DVD гаргана

Хамгийн сүүлд “Шөнө дунд цас орж байна” хэмээх клипээ үзэгчдэд хүргэсэн “Лемонс”-ийн залуус завгүй явна. Тэд DVD-гээ гаргахаар шургуу ажиллаж байгаа сурагтай. Одоогоор тэдний DVD-ний ажил 70 хувьтай, дуусах шатандаа хэдийнэ орсон гэнэ. Тус хамтлагийнхан DVD-нийхээ дууны мастерийг Бумбаарайгаар харин  дүрсээ “TV9” телевиз дээр хийлгэж байгаа юм байна. Мөн тэд ирэх сарын 27-нд Шанхайд зохиогдох олон улсын фестивальд оролцох бөгөөд үүнээсээ өмнө амжин DVD-гээ гаргахаар төлөвлөөд байгаа аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж