Малчдыг сургалтад хамрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Малчдыг сургалтад хамрууллаа

Өнгөрсөн оны зудад нэрвэгдсэн хүмүүст эрхзүйн болон нийгмийн мэдлэг олгох сургалтыг явууллаа. Мэрси Кор ОУБ –аас “Нийгмийн хамгааллын сүлжээ” төслийг  2011 оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсын 10 аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний нэг нь Өмнөговь аймагт ийн хэрэгжиж эхлээд байна. Тус аймагт нийгмийн сэтгэлзүйн үйлчилгээнээс үр шим хүртэх 160-аад иргэнийг сургах үйлчилгээг явуулах, сургагч багшийг бэлтгэх сургагч багшийн сургалт аж. Тус сургалтыг Улаанбаатар хотын “Монгол ураг” сэтгэл заслын холбооны мэргэжлийн байгууллагаас ирж зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад Даланзадгад, Цогтцэций сумаас сонгогдсон багийн Засаг дарга нар, зохион байгуулагчид, Халамжийн нийгмийн ажилтнууд болон сургагч багш нар хамрагдаж байгаа юм байна.

Мөн “Нийгмийн хамгааллын сүлжээ” төслийн нэг жилийн хүрээнд Өмнөговь аймгаас 400 хүнийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулан зах зээлд эрэлттэй ур чадварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн ажил олгогчыг дэмжих механизмыг хөгжүүлж, гурав, дөрөвдүгээр сараас эхлэн ажил олгогч нартай хамтран ажиллаж, улмаар энэ жилд 40 ажлын байрыг шинээр буй болгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж