Арьс шир мах боловсруулах цех байгуулагдана

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Арьс шир мах боловсруулах цех байгуулагдана

Төв аймгийн хэмжээнд   2011 оныг "Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын жил" болгон зарласантай холбогдуулан бүх сумдад урианы жилийн ажлын төлөвлөгөө гаран ажиллаж байгаа. Цээл сум урианы жилийн хүрээнд нэлээд олон бүтээлч ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал аймгийнхаа 90 жилийн ойг угтаж газар тариалангийн бүс нутгийн сумдын дунд  техник дундын үйлчилгээг өргөжүүлж, техникийн засварын цехийг байгуулан, ХАА-н бүтээгдэхүүн, арьс шир мах боловсруулах цех байгуулахаар зорилт тавин ажиллаж байна. Жилийн аяны нээлтийг Цээл сум өнгөрсөн сард хийсэн. Энэ үеэр сумын  Засаг дарга М.Ганбат 2010 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг тавьж энэ  онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулж ард иргэдээр хэлэлцүүлэн батлав.

Энэ үеэр  Цээл сум бэлтгэсэн байгалийн хадлангийн хэмжээгээр улсдаа тэргүүлснийг зарлаж шагналыг гардууллаа. Цээл сум нь жил бүр иргэдийнхээ амьжиргааны талаар судалгаа гаргаж ажилладаг. Өнгөрсөн жилийн байдлаар харахад иргэдийн амьдралын баталгаа бусад сумдтай харьцуулахад харьцангуй сайн гарсан байна.

                                        Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж