“Архи танаас надаас” хэлэлцүүлгийн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Архи танаас надаас” хэлэлцүүлгийн зохион байгууллаа

 Төв аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр нэлээд олон ажил хийж байгаа. Энэ ажлын хүрээнд “архи танаас надаас” гэсэн нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн төвийн байгууллага ААН-ийн дарга эрхлэгчдийн дунд зохион явууллаа. Энэ үеэр тэдэнд Эрүүл идэвхитэй амьдрал клубын тэргүүн лектор Ж.Цогтсугарыг урьж лекц уншуулсан юм. Сүүлийн жилүүдэд архийг зохисгүй хэрэглэх нь хавтгайрч, архидан согтуурах явдал айл гэр албан байгууллагыг хамарч, эрдэм номд шамдан суралцах ёстой оюутан залуус, хүмүүжил төлөвшлөө олоогүй гэнэн томоогүй хүүхдүүд хүртэл саваагүй зандаа хөтлөгдөн бусдыгаа даган дуурайх замаар архинд дурлан архи, согтууруулах ундааг хэрэглэдэг болоод байгаа. Мөн төрийн албан хаагчид ч ажлын байран дээрээ архи согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг болоод байгаа. Тиймээс ч эхлээд байгууллагын дарга нарт нь лекц явуулж, хэлэлцүүлэг хийж цаашид архидан согтуурах чиглэлээр ажил дээрээ ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцлаа.  Энэ хэлэлцүүлгээс архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг чанарын шинэ шатанд гаргаж төлөвлөж хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд 27 сумын төрийн байгууллага болон ТББ, иргэдэд  хандаж уриалга гаргаж хэрэгжүүлэхээр боллоо.

                                        Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж