92.9 мянган хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

92.9 мянган хүн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ

Төв аймгийн  Нийгмийн даатгалын хэлтэс 2010 онд 6.1 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого оруулахаас 6.6 тэрбум төгрөгийн орлого оруулж төлөвлөгөөг 108.1 хувиар биелүүлсэн байна. Нийт шимтгэлийн орлогын төлөвлөгөөнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 24.2 хувийг эзэлж, 1.6 тэрбум төгрөг хуримтлагдсан байна. Аймгийн хэмжээнд 92.9 мянган хүн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авчээ.

    Эрүүл мэндийн даатгалын сангаас Аймгийн нэгдсэн эмнэлэгт 1.1 тэрбум төгрөгийг, Өвөржанчивлан рашаан сувилалд 178.0 сая төгрөгийн, Тахилт Сэргээн засах эмчилгээний төвд 37.0 сая төгрөгийн, Аксион мэдрэлийн эмнэлэгт 37.4 сая төгрөгийн, Задгай цагаан рашаан сувилалд 37.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна.

    Аймгийн хэмжээнд 22.2 мянган даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт авсанаас “Төв эм хангамж” ХК-иас 46.3 сая төгрөгийн, сумын эмийн сангуудаас 22.5 сая төгрөгийн, Болдтрейд эмийн сангаас 2.9 сая төгрөгийн эмийг хөнгөлөлттэйгээр авсан байна. Сумын эмийн сангуудаас хамгийн их эмийн үнийн хөнгөлөлт авсан эмийн сан Эрдэнэсант 3.5 сая төгрөг авсан бол, хамгийн бага эмийн үнийн хөнгөлөлтийг Баян-Өнжүүл сум 78.9 мянган төгрөг авчээ.

    Аймгийн хэмжээнд 10400 тэтгэвэр авагчдад 11.7 тэрбум төгрөгийн тэтгэвэр олгож, 2538 хүнд 6384 сая төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж