Санхүүгийн тайланд аудит хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Санхүүгийн тайланд аудит хийжээ

Төв аймгийн Аудитын газар нь 2010 онд аймгийн хэмжээний төсөвт болон орон нутгийн өмчийн 170 байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гарган ажиллажээ. 25-н төсөл хөтөлбөр, арга хэмжээнд сэдэвчилсэн  гүйцэтгэлийн аудит хийж 2924.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж 204 төлбөрийн актаар 165.6 сая төгрөгийг аймгийн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр, 82 албан шаардлагаар 2759.1 сая төгрөгийн зөрчил арилгуулах албан шаардлага өгч биелэлтийг хангуулан ажиллаж байна.Аудитын явцад эрхэлсэн ажилдаа хариуцлаггүй хандаж зөрчил төлбөр гаргасан 72 албан тушаалтныг томилсон байгууллагад нь сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж, 3 албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж