Архидан согтуурахтай тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Архидан согтуурахтай тэмцэнэ

Архидан согтуурахаас сэр­гийлэх, хяналт тавих тухай Баянхонгор аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Захирамжид “Аливаа баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэх, албан хаагчдынхаа дунд архидалтын эсрэг сургалт сурталчилгааг зохион байгуулж ажиллах”-ыг тусгасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлэх холбогдох албаныханд, бүх шатны Засаг дарга, төсвийн байгууллагын ерөнхий менежрүүдэд хүргүүлжээ.

Мөн оюутан сурагчдын төгсөлтийн болон хонхны баяр, багш нарын баяр зэрэг тэмдэглэлт үйл явдлыг архигүйгээр тэмдэглэж хэвшихийг үүрэг болгосон аж. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх, түүний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах ажлыг тогтмол зохион байгуулж байхаар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж