“World Invasion: Battle LA” Өргөөд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“World Invasion: Battle LA” Өргөөд гарна

Найруулагч Jonathan Liebesman-ий “World Invasion: Battle LA” киног “Өргөө” кино театрт тун удахгүй гаргах гэж байна. Ирэх гуравдугаар сарын 18-наас эхлэн гарах “World Invasion: Battle LA” кинонд Aaron Eckhart, Michelle Rodriguez, Ramon Rodriguez, Bridget Moynahan, Ne-Yo, Michael Pena нарын нэртэй жүжигчид тогложээ. Нээлтээ хйисэн даруйдаа Холливудад шуугиан тарьсан энэхүү кинонд дэлхийн өнцөг булан бүрт үл танигдах нисдэг биетүүдийн тохиолдлууд бүртгэгдэх болно. Сөүл, Франц, Герман, Хятад… Харин 2011 онд үл танигдах хүчин дэлхий рүү довтолсноор дэлхийн хаа сайгүй том том хотууд нуран унахыг харах болно. Лос Анжелес хот хэний ч төсөөлөшгүй хүч тэнцвэргүй тулаанд хүн төрөлхтний сүүлчийн найдвар, цор ганц түшиц газар болох бөгөөд усан флотын түрүүч, түүний шинэ армийхан нууц төлөвлөгөө гаргах аж. Эрэлхэг усан цэргүүд Лос Анжелес  хотод  харийхны эсрэг дэлхийг аврахаар, хүн төрөлхтний сүүлчийн найдвар болон тулалдах адал явдалаар дүүрэн энэхүү киног ирэх гуравдугаар сард Монголын үзэгчдийн хүртээл болох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж