”Гурван охин” имижээ өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

”Гурван охин” имижээ өөрчилнө

Рок попын дур булаам “Гурван охин” хамтлагийнхан стилиэ өөрчлөх гэнэ. Тэд орчин үеийн загвар бүхий үндэсний хувцсаар гангарна гэж ам алдлаа. Та тэднийг дуучин С.Жавхлангийн араас орох нь гэж гайхаж байна уу?. Цаад учир нь тэд ардын дуунаас бүрдсэн шинэ цомог гаргах гэж байгаатай холбоотой юм. Тэд үндэсний хувцасныхаа загвар стилийг өөрсдөө гаргаж, тусгайлан оёулахаар зэхэж байгаа гэнэ. Ингээд тэдний үндэсний хувцастай шинэ имиж нь хэрхэн зохихыг харах л үлдлээ. 

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж