Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Лав амжилт эвдсээр

Бүх оддын тоглолтоос өмнө гэсэн тодотголтой NBA-ын олон дээд амжилт байдаг. Тэдгээрийн нэг нь өнөөдөр “Лос-Анжелес Клипперс”, “Миннесота Тимбервулвес” багуудын тоглолтын дараа эвдэгсэн аж. “Тимбервулвес” гэхээр энэ улиралд удаа дараа дабл-дабл хийж байгаа Кевин Лав таны санаанд орж байгаа байх. Түүний цуврал өнөөдөр 42-т хүрсэн бөгөөд NBA-ын бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэхэд гурван тоглолт л шаардлагатай болж байна.  Бүх оддын тоглолтоос өмнө 50 дабл-дабл хийсэн цорын ганц тоглогч лигийн түүхэнд байдаг бөгөөд тэр нь тус лигийн анхны агуу төвийн тоглогч Жорж Майкан юм. NBA-ын дүрмийн өөрчлөлтөд хамгийн гол нөлөөг үзүүлсэн домогт тоглогч маань энэ амжилтаа 1950 онд хийж бйасан юм. Харин Лав энэ амжилтыг 51 болгож ахиуллаа. Тэрбээр өнөөдрийн тоглолтод 18 оноо, 18 самбараас бөмбөг авалт хийсэн аж.

Харамсалтай нь, түүний баг өнөөдрийн тоглолтод хожигдсон. Бүх оддын тоглолтод сонгогдсон залуу тоглогчдын тулаанд Блэйк Гриффин илүүрхсэн. Гриффин Лавын эсрэг тоглож 29 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалтыг өгсөн. Уламжлал ёсоор олныг шуугиулсан хэд хэдэн слэм данк хийгээд амжсан.

NBA-ын дээд амжилт руу ахисаар байгаа Лав энэ жил 23 нас хүрнэ. Энэ улиралд 31 самбараас бөмбөг авалт хийж олныг гайхашруулсан. Мөн алдарт KG-н багийн түүхэн дэх дабл-даблын цувралыг нь эвдсэн. Харин өнөөдөр агуу Майканы амжилтыг эвдлээ. Одоо түүнд Мөүзэс Мэлоуны амжилтыг эвдэх хэрэг гарч байна. Түүнд ердөө 3-хан тоглолт хэрэгтэй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж