Раньери ажлаасаа халагдав

Хуучирсан мэдээ: 2011.02.21-нд нийтлэгдсэн

Раньери ажлаасаа халагдав

Италийн Сери А лигийн “Рома” клуб лигтээ дараалан дөрөв дэх хожлоо амссанаар тус багийн дасгалжуулагч Клаудио Раньери ажлаасаа халагджээ. Өчигдөр “Рома” “Генуя”-гийн талбайд зочлон 3:0 харьцаатай тэргүүлж яваад дараалан дөрвөн гоол хаалгандаа алдсанаар 4:3 харьцаатай хожигдсон юм. Ингэснээр Мөнхийн хотын баг нэг хотын өрсөлдөгч “Лацио”-гоос есөн оноогоор хоцорч, хүснэгтийн дөрөвдүгээр байрт бичигдээд байна.

2000-2004 оны хооронд “Челси”-г удирдаж байсан Раньери 2009 оны есдүгээр сараас эхлэн “Рома”-гийн дасгалжуулагчийн албанд томилогдсон юм. Өдгөө 59 настай Итали мэргэжилтэн өмнө нь мөн Сери А-гийн “Ювентус” болон Испанийн “Валенсия”, “Атлетико Мадрид” зэрэг Европын тавцан дахь хүчтэй багуудыг удирдаж байсан билээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж