Флинн ирэх долоо хоногт тоглохгүй

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Флинн ирэх долоо хоногт тоглохгүй

“Миннесота Тимбервулвес” баг холбон тоглогч Жонни Флиннг ирэх долоо хоногт тоглуулахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь түүнд ташааны гэмтлээ эдгээх хугацаа хэрэгтэй гэж багийн удирдлага үзсэн байна. Флинн өнөөдөр “Клипперс”-ийн эсрэг хийсэн тоглолтнд оролцоогүй бөгөөд ирэх долоо хоногийн өдийд талбайд гарах магадлалтай байгаа аж. Өнгөрсөн зун ташаандаа мэс засал хийлгэсэн залуу холбогч маань багийнхаа зуны бэлтгэл, мөн NBA-ын улирлын эхний хоёр сард тоглоогүй. Талбайдаа 12-р сард эргэн ирсэн Флинн багийнхаа үндсэн холбогчоор буцаад тоглож байсан билээ.

Эргэн ирсэн цагаасаа нэг тоглолтод дунджаар 5.8 оноо, 3.3 оновчтой дамжуулалтыг өгч байгаа юм. Гэхдээ түүний гэмтэл бүрэн илааршаагүй байгаа бөгөөд түүний хурд нэлээд саарсан аж. Тиймээс багийн түлхүүр тоглогчдын нэг, гарааны холбогчоо бүрэн эдгээхийг багийн удирдлага хүсэх нь зүйн хэрэг. Түүнийг орлон гарааны холбогчоор Льюк Риднөүр тоглоно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж