Үнэт цаасны нөөц багасчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны нөөц багасчээ

Иргэний бүртгэл мэдээллийн төв иргэний үнэмлэхийг шуурхай гаргах үйлчилгээг энэ сарын 20-оос иргэдэд хүргэж эхлэхээр болжээ. Үнэт  цаасны нийлүүлэлт нэгдүгээр улирлын сүүлчээр байнгын хийгддэг байсан юм байна. Харин энэ жилийн хувьд иргэдийн хадгаламжийн мөнгө авах, шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах зэрэг шалтгаанаар бичиг баримтын ажил их хийгдэж байгаа тул үнэт цаасны нөөц багассан бөгөөд сарын хугацаанд нийлүүлэлт хийх боломжгүй болжээ. “Өнгөрсөн оны долдугаар сараас иргэний шинэчилсэн бүртгэл эхэлж, 220 мянга орчим иргэн шинээр иргэний үнэмлэх авсан нь үнэт цаасны нөөц багасхад хүргэсэн. Гэхдээ энэ сарын 20-ноос эргэн хэвийн үйл ажиллагааг явуулах болно” гэж нийслэлийн бүртгэлийн газрын иргэний үнэмлэх олгох хэлтсийн дарга Г.Энхтайван хэллээ. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж