“Домогт Ану хатан” драмын тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Домогт Ану хатан” драмын тайзнаа амилна

Улсын драмын эрдмийн театр 2011 оны анхны шинэ уран бүтээлээ ирэх сарын 6-нд “Домогт Ану хатан" түүхэн жүжгээр нээх гэж байна. “Домогт Ану хатан” жүжигт монголчуудын өөр хоорондоо хэмлэлдэн байлдаж байсан тэр гашуун үед ухаант хатад ямар үүрэг гүйцэтгэж байсан тухай өгүүлжээ. Монголын тэмцэл, тулаантай үе үеийн түүхийн хаадын хатад хэрхэн ухааны ур тэгширсэн, төрт ёсны нэгэн тулгуур болсон эрхэм хүмүүс байсан тухай ба Манжид Халх монголын ноёд урваж Ойрд Монгол хэрхэн хүчирхэгжин өөр хоорондоо хагаралдан тэмцэлдсэн хүнд хэцүү цаг үед Ану хатан хэрхэн Хамаг монголыг нэтгэж байгаа тухай өгүүлэх энэхүү жүжиг тун удахгүй тайзнаа амилна.

Зохиолч яруу найрагч Б.Шүүдэрцэцгийн зохиолоор драмын театрын найруулагч Б.Баатар найруулж буй энэхүү түүхэн жүжгийн Ану хатанд соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Галданбошгитод жүжигчин Ц.Цэрэнболд, Юм-Агас хатан гавьяат жүжигчин  С.Сарантуяа, Мандарваад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Оюундарь, Данжилад жүжигчин  Г.Эрдэнэбилэг, Балсанд Г.Эрхэмбаяр, Очирт цэцэнд ардын жүжигчин П.Цэрэндавга, ардын жүжигчин Г.Мягмарнаран, Галдмаа баатарт жүжигчин С.Болд-Эрдэнэ, Цөхүр Увшд жүжигчин Ж.Пүрэвдорж, N.Naranbaatar, Равдан зайсанд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Дамдин, Цэвээнравданд жүжигчин Г.Амгаланбаатар

Сономравданд жүжигчин Г.Алтаншагай, Ахайд жүжигчин Д.Ганцэцэг

Махан жанжинд соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Сэвдэнбалжирд жүжигчин      Б.Тамир, Майяад жүжигчин M.Тогтохжаргал нар тогложээ.
Тус жүжиг нь ирэх сарын 6-нд 19.00 цагт, 7,8-нд 18.00, 20.00 цагт, 17-25-нд 19.00 цагт тус тус тоглох юм байна. “Домогт Ану хатан” жүжгийн тасалбар 12 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж