LG-ийн Optimus Pad удахгүй худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

LG-ийн Optimus Pad удахгүй худалдаанд гарна

LG-ийн Optimus Pad таблет Carphone Warehouse дээр худалдаалагдаж эхэлнэ. Уг таблетийн онцлогууд болоод ерөнхий загварын талаар өмнө нь мэдээлж байсан ч худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байсан юм.

Харин саяхан 8,9 инчийн дэлгэцтэй Optimus Pad таблетийн худалдаанд гарах өдөр тодорхой болсон тухай Nvidia-ийн техникийн маркетингийн албаны дарга Ник Стэм мэдэгдсэн байна. Optimus Pad-ийг ирэх дөрөвдүгээр сард Их Британид худалдаанд гаргаж эхлэх бөгөөд уг таблет нь 3D чадамжтай тул үнийн хувьд харьцангуй өндөр байх бололтой.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж