iTunes-тэй өрсөлдөхүйц Google Music

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

iTunes-тэй өрсөлдөхүйц Google Music

Нэлээдгүй удаан хугацаанд Google-ийг Apple-ийн iTunes-тэй өрсөлдөхүйц хэмжээний Google Music санг ажиллуулж эхлэх тухай мэдээлэл интернэт сайтуудад тавигдаж байсан. Харин энэ мэдээлэл үнэн болох нь батлагдаж, энэ үйлчилгээний эхлэлээр Motorola компаний таблетийг сонгожээ. Google Music-ийг Google Android 3.0 үйлдлийн системтэй таблетуудад суулгах боломжтой юм.

Google Music-ийг хамгийн түрүүнд Motorola-ийн Xoom-д суулгах бөгөөд ойрын хугацаанд худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Google саяхан Simplify Media компанийг худалдан авсан бөгөөд уг шинэ компани нь Google Music-ийн ажлыг хариуцан авчээ. Түүнчлэн Google Music үйлчилгээ нь хэрэглэгчдийг өөрсдийн компьютераас Android үйлдлийн системтэй таблетуудруу медиа контентуудыг шилжүүлж, татаж авах боломжийг мөн нээж өгч магадгүй байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж