Хятадын Гадаад хэргийн сайд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хятадын Гадаад хэргийн сайд айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ян Жэчи энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрбээр 2007 оны дөрөвдүгээр сараас БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа бөгөөд 2007 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан хүн юм.

Түүнийг айлчлан ирэхээс өмнө БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шиелун албан ажилдаа орох ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж