Намын задрал, нэгдэл сэдвээр хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Намын задрал, нэгдэл сэдвээр хэлэлцүүлэг болно

Маргааш өглөө 10.00 цагаас “Пума империал”-д нэгэн сонирхолтой арга хэмжээ болох гэж байна. “Улс төрийн нам: Задрал ба нэгдэл” сэдэвт хэлэлцүүлэг болж, түүнд МАХН, ҮШН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, МУНН, Сонгогчдын боловсролын төв, Чингис хааны дэлхийн академи зэрэг байгууллагын төлөөлөгч оролцох ажээ.

Хэлэлцүүлгийг МАХН-ын дарга Н.Энхбаяр нээж үг хэлэх юм байна. Мөн ҮШН-аас М.Энхсайхан, МАХН-ын нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ, МУНН-аас Б.Батболд, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа, Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч Ц.Давааням, Монголын ардчилсан хөдөлгөөний намын тэргүүн Ц.Оюунаа нар илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болжээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж