“Киви” хамтлаг тарах уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“Киви” хамтлаг тарах уу?

Рок попын төмөр хатагтай Б.Ангирмаагийн “Киви” хамтлаг тарах гэж байгаа талаарх цуу тархах боллоо. Өнөөдөр өглөө зарим нэг сайтад “Киви” хамтлагийн Агий, Намуунаа хоёр хамтлагаасаа гарч байгаа гэх мэдээлэл цацагдсан байв. Хатуухан продюсерийн аашиг тэвчиж чадахгүй учир хамтлагаасаа гарч байгаа гэж мэдээлжээ. Монголын рок попын ертөнцөд зургаан жил уран бүтээлээ тасралтгүй үзэгч, сонсогчдодоо хүргэж байсан “Киви” хамтлагийнхан болон продюсер Б.Ангирмаагаас энэ мэдээлэл үнэн эсэхийг тодруулахаар гар утас руу нь залгахад бүгд утсаа авсангүй. “Киви” хамтлагийн тухайд тэд албан ёсоор хамтлаг тарах гэж байгаа талаар мэдээлэл хийгээгүй. “Киви” хамтлаг саяхан “Би Доржоодоо хайртай” гэх шинэ клипээ гаргасан, мөн шинэ уран бүтээлдээ орсон гээд уран бүтээлийн олз омог ихтэй яваа байгаа сурагтай, ингээд бодохоор “Киви” хамтлаг тарна гэсэн мэдээлэл худлаа байх. Ямартай ч энэ бүхний үнэн хариултыг хариултыг тэд өөрсдөө л уншигч, сонсогчдод өгч чадна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж