
Харамсалтай нь тэрбээр хувцас солих өрөөнд байхдаа туфльныхээ өргөсөнд хөлөө гэмтээсэн байна. Хэдийгээр бага зэргийн шалбархай үүссэн боловч, дуучин бүсгүй тайзан дээр гарах цаг болчихоод байхад цус нь тогтохгүй нэлээд сандаргажээ. Тиймээс аргагүйн эрхэнд хөлөн дээрээ наалт тавин гарсан байна.
Үүнийг “өлөн нүдтэй” гэрэл зурагчид мэдээж олоод харчихсан, арга хэмжээний дараа юунаас болж гэмтэснийг дуучнаас асуухаар хувцасны өрөөний үүдэнд бөөгнөрч багагүй сандаргасан гэнэ.
Н.Наран