Sony-ийн анхны таблет удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Sony-ийн анхны таблет удахгүй гарна

Sony компани өдийг хүртэл нэг ширхэг ч таблет үйлдвэрлээгүй хэрнээ электрониксийн зах зээлд гол байр сууриа алдаагүй байгаа цөөн хэдэн компаниудын нэг билээ. Гэхдээ Sony компани энэ ондоо багтааж өөрийн анхны таблетийг үйлдвэрлэхээр ажиллаж байгаа тухайгаа мэдээлжээ.

Sony-ийн анхны таблет нь Google-ийн Android 3.0 платформ дээр суурилах бөгөөд тоглоомын функц нь илүү давамгайлах төлөвтэй байна. Шинэ таблет нь1,280 x 800 өнгөний нягтралтай 9,4 инчийн мэдрэгчтэй дэлгэц, дөрвөн цөмт процессортой байх юм. Sony компани бусад үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс өөрийн бүтээгдэхүүнийг ялгаруулахын тулд Android үйлдлийн системд таарах нүүрний зохион байгуулалтыг өөрсдөө бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. 

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж