Samsung-ийн Galaxy S WiFi тоглуулагч

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Samsung-ийн Galaxy S WiFi тоглуулагч

Samsung компани хамгийн сүүлийн үеийн хоёр төрлийн зөөврийн медиа плэйрийг худалдаанд гаргалаа. Эдгээр нь:

–    Samsung Galaxy S WiFi 4.0 (8/16/32GB)
–    Samsung Galaxy S WiFi 5.0 (16/32GB)
Samsung Galaxy S 4.0 загвар нь 4 инчийн дэлгэцтэй бол 5.0 загвар нь 5 инчийн дэлгэцтэй юм. Эдгээр хоёр тоглуулагч нь хоёулаа Google Android 2.2 үйлдлийн системд таардаг ба удахгүй Android 2.3 платформд ч тохирдог болж магадгүй байна. Samsung-ийн дээрх тоглуулагчид нь 1GHz-ийн Hummingbird процессор, ар талдаа өнгөний 800×400 нягтралтай 3.2 мегапикселийн камер, нүүрэн талдаа видео дуудлага хийх зориулалттай камертай ажээ.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж